www.ikhuilsiinereld.mn

www.automarket.mn

Бидний тухай

Baynmongolautoexpo
View my complete profile

Биднийг дага

Powered by Blogger.

Танилцуулга

Тус компани нь 2006 онд гадаад дотоод худалдаа, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 88 айлын 10 давхар орон сууцыг чанарын өндөр үзүүлэлттэйгээр богино хугацаанд барьж ашиглалтанд өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт нэгдсэн үйлчилгээний төв, амралтын парк, ногоон байгууламж, газар доогуураа дулаан граж бүхий 1800 айлын “Баянмонгол” хорооллын барилгын эхний ээлж болох 450 айлын орон сууцны барилга, 350 автомашины гражийн хамт барьж дуусгасан.

Одоо тус компани нь өөрийн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн барилгын материалын үйлдвэрлэл арматурын цех, вакум цонхны цех, хөнгөн блокны үйлдвэрийг байгуулсан ба АНУ-ын 100 гаруй жилийн түүхтэй цахилгаан шат үйлдвэрлэгч Montgomery LLC-ын Шанхай дахь салбарын төлөөлөгчөөр сонгогдон дэлхийн шилдэг цахилгаан шатны албан ёсны нийлүүлэгчээр шалгаран ажиллаж байна. 
Өнгөрсөн жил тус компанийн барьсан үйлчилгээтэй 88 айлын орон сууцны барилга нь Монголын Архитекторчдын Холбооны Гал гахай жилийн Шилдэг барилгаар шалгарсан билээ.

Бид энэхүү амжилтаа бататган энэ онд 1350 айлын 12 орон сууц, 950 автомашины граж, үйлчилгээний төвийн барилгыг барьж байгуулаад байна. Цаашид зах зээлд шилдэг технологи, шинэ техник ашиглан үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай үйлдвэрлэлээрээ дотоодын барилгын салбарын Тэргүүлэгч компани болохын төлөө ажиллаж байна. 

0 comments:

Post a Comment